Эфирийн удирдлага
Auto, manual, loop гэсэн гурван горимтой. Өнөөдрийн мэдээг дугаарлан эрэмбэлнэ. Эфирийн дэлгэц юу хийж байгааг админ самбар шууд харуулна.
- AUTO
- MANUAL
- LOOP
- MN ⇄ EN
QR Media бол телевиз, медиа байгууллагуудад зориулсан AI ба QR-д суурилсан цогц платформ. Мэдээ бэлтгэх, эфирийн QR card, үзэгчийн санал, ивээн тэтгэгчийн тайлан бүгд нэг системд багтана.
Телевиз нэг чиглэлтэй хэвээр байх албагүй. Үзэгч QR уншуулахад үзэгчээс телевиз рүү чиглэлтэй болж, үзэгч өөрөө оролцогч болно.
Сурвалжлагч мэдээгээ оруулахаас гадна шөнө бүр AI мэдээ бэлдэж, өглөө нь бэлэн ноорог болж ирнэ.
Операторын бүрэн хяналттайгаар автомат, гар эсвэл давтамжтай горимоор эфирийг удирдана. Монгол, англи суваг тус тусдаа ажиллана.
Үзэгч QR уншуулж дэлгэрэнгүйг уншина, санал асуулгад оролцоно, санал хүсэлтээ илгээнэ. Үр дүн нь эфирт шууд гарна.
Уншуулалт, эфирийн минут, 1 минутад ногдох хариу, төхөөрөмжийн задаргааг харна. Ивээн тэтгэгчид PDF тайлан өгнө.
Суурь хэсэг нь эфирийг ажиллуулна. Модулиуд нэмэлт боломж өгнө. ТВ хэрэгтэй модулиа л нээнэ.
Auto, manual, loop гэсэн гурван горимтой. Өнөөдрийн мэдээг дугаарлан эрэмбэлнэ. Эфирийн дэлгэц юу хийж байгааг админ самбар шууд харуулна.
Бэлэн загвар сонгож өнгө, логогоо тохируулна. Чөлөөт засварлагчаар байрлал, хэмжээ, элемент, фонтыг өөрчилнө. Монгол, англи эфирт тус тусдаа оноож болно.
Хөрөнгийн биржийн хувьцаа, Монголбанкны ханш, цаг агаарын мэдээг автоматаар авна. Ангилал бүрийг асааж унтраах, өнгө, хурд, alpha, safe-space-ийг тохируулах боломжтой.
Түлхүүртэй /output линкийг Web Browser input болгон оруулна. 1920×1080, бүрэн ил тод дэвсгэртэй. Шаардлагатай бол chroma key-д зориулсан ногоон дэвсгэртэй. Түлхүүрийг нэг товчоор солино.
Асуулгыг QR-аар эфирт гаргана. Үзэгч гар утаснаасаа санал өгөхөд үр дүн нь эфир дээр шууд шинэчлэгдэнэ.
Үзэгчийн мессежийг хяналттайгаар QR card дотор эсвэл доод зурвасаар эфирт гаргана. Эргэлдүүлэх эсвэл pin хийх горимтой.
Сувгийн хуваарь, нэвтрүүлгийн сан. Нэвтрүүлэг дуусахаас өмнө QR card дээр "Дараа нь" гарна. Үзэгч QR уншуулж хуваарийг утсаараа харж, сануулга тавина. Хуваарийг PDF, зурагнаас AI-аар оруулна.
Мэдээнээс постер, рийл автоматаар бэлтгэнэ. Олон загвар, хэмжээ, ТВ-ийн брэнд, өөрийн ая сонгоно. Постер дээрх QR-ын уншилт аналитикт орно.
Таны сонгосон мэдээний эх сурвалжаас шөнө бүр автоматаар мэдээ цуглуулна. Өглөө редакцид AI тойм бэлэн болж, имэйл болон Telegram-аар очно. AI мэдээ нь ТВ-ийн өөрийн өнгө аясаар бичигдэж, QR News-д ноорог болон орно.
Цаг уур, орчны шинжилгээний газрын weather.gov.mn-ийн албан ёсны бодит хэмжилт 5 минут тутам QR News-д орж, танай эфирт автоматаар гарна. Урьдчилсан мэдээ биш — яг одоо хэмжсэн тоо.
220+ станцын хэмжилт шинэчлэгдэж байна.
Сувгийн хуваарийг нэг удаа оруулахад QR card, үзэгчийн утас, аналитик бүгд түүгээр ажиллана.
ТВ-ийн өдрийн хуваарь энд шууд харагдана: одоо эфирт байгаа нэвтрүүлэг, дараагийнх нь, сануулга тавих QR.
Редакц амарч байх хооронд систем ажиллана. Хүмүүс өглөө ирэхэд өчигдрийн мэдээ эрэмбэлэгдэж, тоймлогдож, эфирт бэлэн болсон байна.
QR уншилт бүрийг эфирийн бүртгэлтэй (as-run log) холбож тооцно. Ингэснээр урт, богино хугацаагаар гарсан мэдээг шударгаар харьцуулна.
Жишээ: уншуулалт орой 20 цагт, өдөр 13 цагт, өглөө 9 цагт өндөр, амралтын өдрүүдэд бага.
Гэрээ байгуулсан телевиз өөрийн хэрэглэгч, эрхийн бүлэг, брэндтэй цэвэр орчноос эхэлнэ. ТВ-ийн мэдээлэл зөвхөн тухайн телевизийн эрхээр хамгаалагдана.
Студийн patch bay шиг ажиллана. ТВ-ийн хэрэгцээ өсөхөд модуль нэмэгдэнэ, систем солих шаардлагагүй.
Нөхцөлийг ТВ-ийн хэрэгцээ, модулийн бүрдлээс хамааруулан уулзаж тохирно.
Мэдээний эфирийг интерактив болгож, үзэгчээ гар утсаар нь дагаж очно.
Эфирээс сайт руу орж ирж буй урсгалыг хэмжиж, контентоо сошиалд түгээнэ.
Кампанит QR, эфирийн минут, уншилтын тайлангаар зар сурталчилгааны үр дүнг нотолно.
Том дэлгэц дээр шууд санал асуулга явуулж, танхимын асуултыг QR-аар авна.
Танай ТВ-д зориулсан орчныг бэлтгээд, бодит эфирийн урсгалаар 30 минутын демо үзүүлнэ.